Чингэлтэй дүүрэгт бүх нийтийн жин хасах тэмцээний бүртгэл явагдаж байна
Үйл явдал
/
2022-10-21
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спорт хороо хамтран дүүргийн 30 жилийн ойн хүрээнд Засаг даргын нэрэмжит бүх нийтийн жин хасах тэмцээнийг эхлүүлж байна.
 
Жингийн илүүдэл, хэт таргалалт, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан халдварт бус өвчлөлийн тоог багасгах, хөдөлгөөний хомсдолоос шалтгаалах аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, Монгол хүний дундаж наслалтыг уртасгах зорилгоор өндөр шагналын сантай жин хасах зорилгот хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Уг тэмцээнд оролцох хүсэлтэй иргэд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны сургалтуудыг сонгон хичээллэх боломжтой.
(Тэмцээнд 18-аас дээш насны илүүдэл жинтэй хүн бүхэн оролцож болно)
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи дугаараас лавлана уу:
Утас: 77773113, 88097140
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.