Чингэлтэй дүүрэгт “ЖЕНДЭР БА ХҮНИЙ ЭРХ” сургалт, хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2022-10-21

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл хамтран нийслэлийн удирдах түвшний алба хаагчдыг чадавхжуулах “Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргүүдийн Жендэрийн салбар хорооны удирдлагууд болон НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны төлөөлөгчид бүхий 100 гаруй алба хаагч хамрагдав.

Тус сургалт, хэлэлцүүлгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Монгол Улсын баримталж буй бодлого, анхаарах асуудал, жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг халах гэх мэт онцлог асуудлыг авч, хэлэлцлээ. Төрийн алба бол хувийн бус, нийтийн эрх ашгийн төлөөх алба учраас жендэрийн эрх тэгш байдал болон хүний эрхийг ямагт хангаж, эрэгтэй болон эмэгтэй хүний ялгаатай хөгжилд зориулсан бодлого баримтлах нь зүйтэй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.35.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.