Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 10 дугаар хороонд ажиллаж, тулгамдсан асуудлуудтай танилцлаа
Үйл явдал
/
2022-10-21

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо нь 1800 өрхийн 7460 хүн амтай, хөгжиж буй хороодын нэг. Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улиастайн гол дагуу 1.6 км зам баригджээ. Мөн Австрийн хөрөнгө оруулалтаар 187 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийгдсэн байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан Цагдаа-Амнгалан хотхонд хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах ажил 30 хувьтай явж байгааг хорооны Засаг дарга танилцууллаа.

Тус хороонд төрийн өмчийн 62, 296 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 62 дугаар цэцэрлэг нь төвийн шугамд холбогдоогүйгээс халаалтын зардал жил ирэх тусам өсөж байгаа. Тиймээс 300 метр орчим шугам татаж, төвийн шугамд холбох шаардлагатай байгаа талаараа дүүргийн Засаг даргад уламжиллаа.

Мөн тус цэцэрлэгийн урд талын зогсоол зундаа шалбааг, өвөлдөө мөстдөг байсныг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачлан асфалтан хучилттай зогсоол болгож өгсөнд талархал илэрхийллээ. Мөн тус цэцэрлэгийн урд талын төв замын гэрлэн дохио, явган хүний зам, цэцэрлэг рүү орц гарц буруу байрласан учраас осол аваар гардаг. Тиймээс дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх энэ асуудлыг өөрийн биеэр хөөцөлдөж шийдвэрлэхээ амлалаа.
Тус хорооны 142 дугаар сургууль энэ хичээлийн жилд 3 ээлжид орсон учраас нэмэлтээр сургуулийн барилга түрээслэх, цаашлаад худалдан авах хүсэлтээ салбарын хүрээнд уламжлаад явж байгаа. Үүнийг дэмжиж өгөхийг Засаг даргаас хүслээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.