Хан-Уул дүүрэг 1000 залуусд “Хорт зуршлаас сэргийлье” сургалт зохион байгууллаа.
Үйл явдал
/
2022-10-21
Өсвөр үеийн залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, эрүүл, зөв дадал хэвшилд уриалах зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1045 оюутан залууст “Хорт зуршлаас урьдчилан сэргийлье” сэдэвт өртөөчилсөн сургалтыг Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар архи, тамхи болон цахим донтолтын хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын талаар авч үзэн өсвөр үе залуусын эерэг нөлөөлөл, зөв бодол, хандлагын талаар нээлттэй ярилцлаа.
Сургалтад хамрагдсан Аварга ахлах сургууль Хүнс Технологийн Политехникийн коллеж Монгол Солонгосын Политехникийн коллеж ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн МСҮТ Герман Монголын МСҮТ, Хангай МСҮТ-ийн 1, 2 дугаар курсийн оюутнууд тус сургалтаар мэдсэн мэдлэг болоод өөрсдийн үзэл бодлоороо бусдыгаа уриалахаар “Хотын соёл-Хан-Уул” илтгэлийн тэмцээнд оролцохоор боллоо.
Үе тэнгийн залуусаа хортой бүхнээс хол байхад уриалж буй ухаалаг залуусдаа цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.