Хан-Уул дүүрэгт “ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ, ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” хэлэлцүүлэг болно
Үйл явдал
/
2022-10-21
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр талуудын оролцоог хангасан, тодорхой зорилго бүхий ХЭЛЭЦҮҮЛЭГ зохион байгуулдаг.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, ангилсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрт хүргэх тогтолцоог бүрдүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороод, дүүргийн хог тээврийн байгууллагууд, хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОУ-ын байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллагууд, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрлэгчид, дахин боловсруулах үйлдвэр, дахивар нийлүүлэгч буюу хоёрдогч түүхий эд авах цэгүүдийн төлөөлөл, СӨХ-ын төлөөлөлүүд оролцоно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.183.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.