Хөдөлмөр, халамж,үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-10-21
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдах ажилтнуудаас гадна 21 аймаг, 9  дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтсийн удирдлагууд  цахимаар оролцож ойрын хугацаанд хийж,  хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг   танилцуулав.

Энэ үеэр ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл салбарын хэмжээнд ISO нэвтрүүлэх ажлын явц, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг  эрчимжүүлэхтэй холбоотой  тодорхой үүрэг, чиглэл өгч, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр нийгмийн халамжийн үйл ажиллагааны чиглэлээр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй болон төлөвлөсөн  ажлынхаа  талаар тус тус мэдээлэл хийв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.151.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.