Н.УЧРАЛ: Хүний оролцоог бууруулж цахимд шилжиж байж авлигал бодитой буурна
Үйл явдал
/
2022-10-21

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт цахим эрүүл мэндийн төслийг хурдлуулах ажил яригдаж байна. Программ хангамжид тавигдах шаардлага тодорхой бай, мэдээллийн технологийн стандартаа барь, төр, хувь хамаагүй чөлөөтэй ажил. Төр өөрөө бодлогоо тодорхойлоод стандартаа тавиад түүнд нь нийцэн байгууллагууд ажлаа явуулна. Ингээд бүхэлдээ төрийн үйл ажиллагаа иргэдэд хүнд сурталгүй болох ёстой юм. Хүнээс хамаарахгүй үйл ажиллагаа явуулсан цагт авлигал буурахаас хүн байгаа цагт нөгөө л Набор, чихэр өгч ажлаа бүтээдэг үүнийг системээр нь өөрчлөх ёстой. Тийм учраас бид эмнэлэг дээр л гэхэд цаг аа онлайнаар захиал гэж байгаа. Гэтэл 10 цагт цаг авсан хүн 10 цаг 15 минутад хоцорч ирдэг тэгтэл 10 цаг 15 минутын хүн нь ирж бөөгнөрөл үүсгэж үл ойлголцдог. Үнэхээр онлайнаар болохгүй бол 18001109 залгаж цаг ав. Магадгүй эмнэлгийн хүртээмж хангалттай биш байгаа учраас цаг захиалахад гардаг асуудал байх шиг байна. Цахим хөгжил харилцаа холбооны яам бол ядаж л арын хаалгаар цаг авдаг явдлыг таслан зогсоох хүнд сурталтай тэмцэх зорилгоор ажиллаж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.32.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.