Улны айлуудад "ТАЛХ БАРИХ" арга заах дараагийн сайдаар Т.АЮУРСАЙХАН тодорлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-22

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2022.10.21/ 10.00 цагт эхэлж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөлийн гишүүд бүрэн дэмжлээ. Т.Аюурсайхан бол улс төрийн туршлагатай. Тиймээс нэр дэвшүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусна. Дэд сайдыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэнэ. Боомт хариуцсан сайд болон бусад хэд, хэдэн сайдын асуудлыг төсвийг хэлэлцэж дууссаны дараа хэлэлцэнэ. Боомтын сайдын төсвийн асуудал ирэх оны төсөвт туссан. Энэ оны төсөвт тусаагүй" гэлээ. 

Ингэснээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болох нь тодорхой болов. Тэрбээр өмнө нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа нийтэд танигдсан эрхэм. Дэлхий нийтийг хамарсан КОВИД цар тахлын үеэр гэрийн хорионд байсан иргэддээ УИХ-ын гишүүд олон зүйлийг сургасан. Сайдаар томилогдох гэж буй Т.Аюурсайханы хувьд "гэртээ талх барих" нууц жороо танилцуулж байсан удаатай. 

Ниймийн ядуу анги болох "УЛНЫ АЙЛУУДАД" мань гишүүн "ТАЛХ БАРИХ" аргаа сургахаар ирж байгаа бололтой!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.