“НАЙДВАР ТҮГЭЭЕ” ТББ –с Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасагт 302 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Үйл явдал
/
2022-10-22
Эх, нярайн эрүүл мэндийн төлөө олон улсаас хөрөнгө оруулалт татаж 10 орчим орон нутагт нийтдээ 1,0 сая ам долларын өртөг бүхий нэн хэрэгцээт тоног төхөөрөмжийг нийлүүлсэн нэгэн залуу гэр бүлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир төрөлх орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай холбож өгсөн байна.
Улмаар залуу гэр бүл “Итгэл түгээе” ТББ-ийнхаа хүрээнд орон нутагт ирж ажиллан, төрөх эмэгтэйчүүдийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа мэдээллийг авч, тасгийн эмч нартай зөвлөлдсөнөөр олон улсаас хөрөнгө оруулалтыг татаж өнөөдөр буюу 10-р сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт нэн шаардлагатай 15 нэр төрлийн 302 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, “Link hands for humanity” олон улсын сайн дурын байгууллагын Монгол улс дахь төлөөлөгч П. Чулуунбат, “Найдвар түгээе” ТББ-ын тэргүүн Д.Отгонцэцэг болон аймгийн ЭМ-ийн салбарын удирдлага хамт олон оролцов.
Хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмжид эх, нярайн ЭХО, нярайн ор, дулаацуулах ширээ, шарлагын аппарат, датчик, ургийн монитор, өвчтөний монитор, хүчил төрөгчөөр хангагч, шарлалт хэмжигч, инкубатор зэрэг манай эмнэлэгт хүрэлцээ муутай байсан тоног төхөөрөмжүүд багтжээ.
Баянхонгор аймгийн эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө маш том хөрөнгө оруулалтыг хийсэн “Итгэл түгээе” ТББ болон Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөд аймгийн удирдлагууд талархал илэрхийлээд, “Link hands for humanity” олон улсын сайн дурын байгууллагын Монгол улс дахь төлөөлөгч П. Чулуунбатад ИТХ-ын дээд шагнал Соёрхол одонг энэ үеэр хүртээв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.17.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.