Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-22
Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан Баянгол дүүргийн гэр хорооллын найман хорооны айл өрхүүдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаар мэдрэгчийг зөв хэрэглэх нэгдсэн өдөрлөгийг Гандантэгчэнлин хийдийн урд талбайд (2022.10.15) зохион байгууллаа.

Уг өдөрлөгт дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Баянгол дүүрэг дэх салбар, Улаан загалмайн хороо нар хамтран оролцож, иргэд, оршин суугчдад гал түймрээс урьдчилан сэргийлэх, угаарын хийн аюулын талаар мэдлэг олгох заавар, зөвлөмжийг өглөө. Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сайжруулсан түлш борлуулах “Сайн” карт шинээр олгон, сунгалт хийж, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй түлш хэмнэх, утааг бүрэн шатаах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх “БОРТОГО”-ны хэрэглээ, ач холбогдолыг таниулан, сурталчлав.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.211.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.