Г.ГАНТУЛГА: Сантехникчдийн ажиллах эрч хүч, урам зоригийг нэмэгдүүлэх зорилготой “Алтан газов 2022” зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-10-22
2019 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Алтан газов 2022” арга хэмжээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болон сантехникч танд талархъя хүндэтгэлийн тоглолт боллоо

Тус арга хэмжээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв, орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо, Монголын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний ажилтны үйлдвэрчин эвлэлийн холбоо, Барилгын политехник коллеж хамтран ажилласан байна. Сантехникийн ажлын байр их боловч ажиллах хүчин ховор байгаатай холбогдуулан сантехникчдээ таниулан урамшуулах зорилго бүхий “Алтан газов 2022” арга хэмжээ зохион байгуулан гурван төрөлд алт мөнгө хүрлийн эздийг тодруулсан ба “Алтан газов” цомын эзнээр гурван хүн тодорсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.