БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Хүүхдийн найрал дууны уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-10-22
Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах XXVIII удаагийн уралдаант наадмын эхний шатны шалгаруулалт аравдугаар сарын 13-ны өдөр болж Баянгол дүүргийн 12 сургуулийн 800 гаруй хүүхэд, багачууд оролцон шилдгүүдээ тодруулсан.  

Уралдааны эхний шатны шалгаруулалтын тэргүүн байранд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Л.Отгонцэцэг, Ц.Баасанцэрэн багштай “Ундарга” хамтлаг, дэд байранд 38 дугаар сургуулийн П.Одгэрэл багштай “Солонго” хамтлаг, гутгаар байранд “Монгени цогцолбор” сургуулийн П.Отгонтуяа, Ж.Болормаа багштай “Одод” хамтлаг, тусгай байранд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн Д.Ихбаяр багштай “Яруу” хамтлаг, 51 дүгээр сургуулийн Г.Галмандах, Н.Оюунжаргал багштай “Нархан” хамтлаг тус тус шалгарсан юм.

Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар уралдаанд амжилттай оролцсон “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, 38 дугаар сургууль, Монгени цогцолбор” сургууль, Эрдмийн ундраа цогцолбор сургууль, 51 дүгээр сургуулийн  багш болон сурагчдыг хүлээн авч уулзан тэмцээний хоёр дахь шатны шалгаруулалтад нь амжилт хүсэж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 
Мөн Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шаардлагатай төхөөрөмж авч дээрх сургуулиудын Урлаг заалыг тохижуулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Эхний шатны шалгаруулалтын 1, 2, 3 дугаар байрт шалгарсан найрал дууны хамтлагууд 2022 оны 10-р сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдах II шатны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.