Сонгинохайрхан “ХӨВГҮҮДИЙН ЗӨВЛӨЛ”-ийн уулзалт зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-10-22
Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 9-11 дүгээр ангийн сурагч хөвгүүдийн дунд өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, жендерийн мэдрэмжтэй залуу үеийг бэлтгэх, нийгэмд өөрсдийн үзэл бодлыг зөвөөр илэрхийлэх, өсвөр насны хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөвгүүдийн зөвлөл”-ийн уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа хөвгүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн оролцоо болон өөрсдийн тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцан санал бодлыг сонсож, уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Мөн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол хэлэлцүүлэгийн үр дүн, ач холбогдлын талаар сурагчдад танилцуулан, холбогдолтой асуултуудад хариулт өглөө.
Хөвгүүдийн зөвлөлийн гишүүд энэхүү уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, хѳвгүүд, залуучуудад амьдралын зѳв дадал бүхий эрүүл зѳв иргэдийг төлөвшүүлэх, хөвгүүдэд чиглэсэн сургалт болон нийгэмд тустай, идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулах талаар хэлэлцлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.128.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.