ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон оюутнуудад “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-22

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/, НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”-тэй хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Хариуцлагатай сонгогч” сургалтыг СЕХ-ны Ажлын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн A/09 дүгээр тушаалаар 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  

Тэгвэл сонгууль болон Сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах замаар сонгогчдын боловсрол олгож, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, жендерийн талаарх хэвшмэл буруу ойлголтыг өөрчилж, зөв ойлголттой, мэдрэмжтэй болгох зорилго бүхий сургалтыг Баянгол дүүрэгт энэ  сарын 18-аас 19-ний өдрүүдэд 2 өдрийн турш зохион байгууллаа.

 
Сургалтад ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагчид тодруулбал, Ерөнхий боловсролын 20, 28, 38, 47-р сургууль, “Сэтгэмж” цогцолбор сургууль болон Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль, Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн их сургуулийн оюутнууд гээд нийт 25 оролцогч хамрагдлаа.   

Сургалтыг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн Баянгол дүүрэг хариуцсан сургагч багш, СЕХ-ны Ажлын албаны референт З.Бадмаараг болон Баянгол дүүрэг хариуцсан сургагч багш бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Н.Энх-Оргил нар зохион байгууллаа. Сургалтаар Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийн талаар болон “Хариуцлагатай сонгогч" гэж хэн бэ? Ардчилсан сонгуулийн зарчим болон түүний ач холбогдол, Сонгууль ба жендерийн хамаарал, Сонгуульд хариуцлагатай оролцохын ашиг тус, мөн сонгуулийн үр дүнгээр бий болдог байгууллагуудын эрх үүрэг, бүрэн эрхийн талаар мэдлэг, мэдээллийг оролцогчдод хүргэхдээ бодит жишээ, дүн шинжилгээ, чөлөөт хэлэлцүүлэг, багийн ажил дээр тулгуурласан явуулснаараа онцлог байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.