Б.ЖАРГАЛМАА: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн төсөв хасагдаж орж ирсэн үүнд анхаарах хэрэгтэй
Үйл явдал
/
2022-10-22
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.21\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцууллаа

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Учрал гишүүний хэлсэнчлэн нийгмийн даатгалын багц хууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хууль, гэр бүлийн тухай хууль гэх мэт олон хуулиуд биднийг хүлээж байна. энэ хуулийн хүрээнд ажил амьдралаа шинэчлэх өөрчлөх, нийгэм дэх оролцоогоо нэмэгдүүлэх боломжийг хүлээж буй олон иргэд байна. энэ асуудлыг шийдвэрлэх цаг мөчид та сайдаар томилогдож байна. өнөөдөр төсөв яригдаж байна. хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөв маш хүндхэн орж ирж байна гэж бид харж байна. улсын их хурал дахь эмэгтэй гишүүд хүүхдийн эрхийн талаар, хүүхэд хамгааллын төсвийн асуудалд онцгойлон чиглэл өгч байгааг хүлээж аваасай гэж хүсэж байна. өөрөөр хэлбэл зөвхөн хүүхэд хамгааллын багц 2,7 тэрбумаар хасагдаж орж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн асуудлын төсөв бас хасагдаж орж ирсэн. Өнөөдөр хүн амын 37,3хувийг эзэлж байгаа 0-18 насны хүүхдийн асуудал ямар их байгаа билээ. Бид дөмөгхөн төсөвтэй хүүхэд хамгааллын чиглэлд овоо ажиллаж эхэлж байсан болов төсөв дахин хасагдсан. Өнчин хүүхдийн асуудал орхигдож байна. өнөр бүл өнөөдөр төсөвгүй болж байна. хүүхдийн чиглэлээр хийгдэж буй асуудлууд дахин гээгдэх байдал үүсэж байна. энэ бүхэн дээр зөвхөн урсгал зардлаар шийдвэрлэх асуудал биш гэдгийг онцгойлон хэлмээр байна. Та үнэхээр хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар хүндхэн, төсөв нь хүндхэн байгаа энэ цагт сайдаар ажиллаж буй хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ онцгойлон анхаараасай гэж хүсэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.