ХУ ЖИНТАОГ Коммунист намын хурлаас АЛБАДАН ГАРГАЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-23

Хятадын Коммунист Намын 20 дугаар бүгд хурал Бээжин хотод үргэлжилж байна. Хуралдааны танхимаас тус улсын ерөнхийлөгч асан Ху Жинтаог албадан гаргасан байна. Өдгөө 79 настай Ху Жинтао одоогийн ерөнхийлөгч Ши Жиньпиний дэргэд сууж байсан бөгөөд албаны хүмүүс түүнийг суудлаас нь босгон дагуулж гарсан видео бичлэг цацагдлаа. Тэрбээр танхимаас гарахаас өмнө Ши Жиньпинд ойртож ямар нэг зүйл хэлэхэд хариу толгой дохисон юм. Ху Жинтао нь 2003-2013 оны хооронд БНХАУ-ын даргын албыг хашиж байсан БХКН-ын хүчтэй лидерүүдийн нэг юм

Хятадын Коммунист Намын 20 дугаар хуралдаанаараа төв хорооны 200 шинэ гишүүнийг томилсон байна. Харин маргааш буюу хуралдааны сүүлийн өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацааг сунгах юм. Ингэснээр Ши Жиньпин нь Мао Зэдунээс хойш төрөн гарсан Хятадын хамгийн хүчирхэг удирдагч болох гэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.