ХОГ дээр хаясан УНДААНЫ САВЫГ дахин боловсруулж ГАДУУР ХУВЦАС хийдэг аж
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-23

Үзэгч та бүхэнд нийгэм рүү чиглэсэн бодит суралжилгийг хүргэж байна. Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, УЛААН ДАВААНЫ ХОГИЙН ЦЭГИЙН ойролцоо байрлах хоёр дахь түүхий эд ангилан ялгах, дахин боловсруулах "НЬЮ ГОР" ХХК-ийн дамжлагийн цэгээс бэлтгэсэн сурвалжилгийг онцолж байна. Бид бүхэн дуртай ундаа, пиво дэлгүүрээс 1900-10000 төгрөгөөр худалдан авч дотрохыг нь хэрэглээд сав лаазыг хог дээр хаядаг. Үнэгүй мэт хогийн цэг дээр овоорсон уг лаазыг нэг килограммыг нь 500 төгрөгөөр худалдан авч, ангилан ялгаад, дараагийн шатны боловсруулах үйлдвэрт угааж цэвэрлэн бутлаад Казахстан улс руу экспортод гаргадаг байна. Уг түүхий ид нь буцаад иргэдийн өргөн хэрэглээнд ашигладаг хуванцар түмпэн, эсвэл даавуу, гадуур хувцас болдог аж. 

Хэрэггүй хэмээн хог дээр хаясан дээрх лаазыг ийм худалдан авч, улмаар ангилан ялгах, пресслэх, ачих гээд тодорхой хэмжээний ажлын байрыг хүмүүст бий болгожээ. Хог дээрээс ачиж ирсэн хуванцар савнуудыг өнгө өнгөөр нь ялган багцалж уутлахад нэг өдрийн 40 мянган төгрөгөөр хийдэг аж. Биднийг сурвалжилгаар очиход уг үйлдвэрт таван хүн ангилан ялгаж, уутлах ажлаа хийж байлаа. Үүсэн байгуулагдсан цагаасаа байгаль орчинд ээлтэй, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёр дахь түүхий эдийг мөнгө болгон хувиргадаг тус аж ахуй нэгжид харамсалтай нь ЖДҮ-ийн зээл, бусад төрлийн хөнгөлөлт төр засгаас олгодогүй байна. 

https://www.facebook.com/Ulsturch.mn/videos/825566248590891

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.166.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.