Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой
Үйл явдал
/
2022-10-24

Аргын тооллын: 2022.10.24-ний, Даваа гараг

Наран ургах шингэх: 07.24 минутад мандан, 17.48 минутад жаргана.

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.164.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.