НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас олгож эхэлнэ
Үйл явдал
/
2022-10-25

НӨАТ-ын lll дугаар улирлын буцаан олголтыг маргаашаас олгож эхэлнэ. Буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарах юм байна.

Мөн энэ сараас НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.