“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” тэмцээнд Хан-уул дүүргийн баг хамт олон амжиллтай оролцлоо
Үйл явдал
/
2022-10-25
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” тэмцээний тусгай байранд Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль, “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль, нийслэлийн шилдэг удирдаачаар “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн хөгжмийн багш З.Цэцгээ тус тус шалгарлаа 
-Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах тэмцээний II шатны шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
-Тус тэмцээнд 9 дүүргийн 20 сургуулийн 1000 гаруй сурагчид авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Тусгай байранд: Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн баг, “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль.
-Нийслэлийн шилдэг удирдаачаар: “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн хөгжмийн багш З.Цэцгээ тус тус шалгарлаа.
-Тэмцээнд идэвхтэй оролцон шилдгээр шалгарсан баг хамт олонд амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.120.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.