“Монголын төмөр зам” ТӨХК нь 2022 онд ISO 9001:2015, ISO 45001, ISO 14001 олон улсын чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ
Үйл явдал
/
2022-10-25
“Монголын төмөр зам” ТӨХК нь компанийн засаглалыг сайжруулах, үйл ажиллагаандаа чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх зорилтын хүрээнд энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Менежмент ба ур чадварын хүрээлэн” төвтэй хамтран нийт ажилтнуудаа үе шаттай сургалтад хамруулж байна.
 
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой засаглал тогтоох” зорилтын хүрээнд “Төрийн үйлчилгээний чанарын стандартыг бий болгох” замаар төрийн албыг мэргэшсэн хариуцлагатай болгох зорилтыг дэвшүүлсэн. Мөн Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Төрийн бүтээмж сэргээх” бодлогыг хэрэгжүүлэх зорилтоор Олон Улсын менежментийн ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр “Монголын төмөр зам” ТӨХК ийнхүү ажиллаж байна.
Нийт 21 удаагийн 84 цагийн цогц сургалтад хамрагдсанаар “Монголын төмөр зам” ТӨХК нь 2022 онд ISO 9001:2015, ISO 45001, ISO 14001 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦОО-ны чадамжийн гэрчилгээг авч үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.