Голомт банк BNI байгууллагатай хамтран ажиллана
Үйл явдал
/
2022-10-25
Голомт банк Business Networking International /BNI/ сүлжээнд нэгдэж, банкны салбараас түүчээлэн хамтарч ажиллахаар боллоо.

BNI нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрэгцээтэй мэдээллээр хангаж, шаардлагатай сургалтуудад хамруулах,  борлуулалтын сувгуудыг нь нэмэгдүүлэх, цаашлаад бизнесээ өргөжүүлж, олон улсад гарахад нь тусалдаг томоохон реферал сүлжээ бөгөөд дэлхийн  80 улсад үйл ажиллагаагаа явуулдаг, нийт 300 мянга гаруй гишүүнчлэлтэй байгууллага юм.

Монгол Улс 2022 оны 4 дүгээр сард энэхүү байгууллагын 76 дахь гишүүн болж нэгдсэн бөгөөд 10 дугаар сарын 20-ны өдөр 3 дахь шинэ салбарынх нь нээлт боллоо. BNI байгууллага тус өдрийг “Launch love worldwide campaign” буюу шинэ салбар нээх дэлхийн өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг аж. Тэд олон улсад нийт 10 мянга гаруй салбартай бөгөөд үүгээрээ дамжуулан бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа дэлхий даяар өргөжүүлэх боломж олгодгоороо давуу талтай.

700

Голомт банкны хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “Mentorship” хөтөлбөр хэрэгжүүлж, “Өрсөлдөх биш хамтарч хөгжих” уриа дэвшүүлэн ажилладаг. Улмаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд мэдлэг, туршлагаа хуваалцан санхүү, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг учраас BNI сүлжээтэй зорилго, санаа нэг байгаа юм. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэднийг шаардлагатай судалгаа,  зөвлөгөө, мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр  хангах зорилгоор тус байгууллагатай хамтран ажиллаж эхэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.