"Их нүүдэл-2022" нийслэлийн шигшээ тэмцээнд 115 дугаар сургууль, "Орхон Хасу" сургуулиуд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авлаа
Үйл явдал
/
2022-10-25
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах "Их нүүдэл-2022" шатрын тэмцээн зохион байгуулагдлаа.
Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн 18 сургуулийн 432 сурагчид өрсөлдөж, тэмцээний дүнгээр
  • Тэргүүн байранд "Орхон Хасу" сургууль
  • Дэд байранд 115 дугаар сургууль
  • Гутгаар байранд 15 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Тэмцээнд сургууль тус бүрээс 1-12 дугаар ангийн охид, хөвгүүд нийт 24 сурагч оролцож алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөж, "Их нүүдэл-2022" нийслэлийн шигшээ тэмцээнд 115 дугаар сургууль, "Орхон Хасу" сургуулиуд дүүргээ төлөөлөн оролцох эрхийг авлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.28.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.