Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-10-25

Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар,   Хилийн 0165 дугаар анги болон хилийн 0285 дугаар анги хамтран зохион байгуулав.

700

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн дарга Д.Бауыржан, Засаг даргын тамгын газрын дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль,  хилийн 0165 ангийн захирагч хурандаа Р.Эрдэнэтогтох, хилийн 0285 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 Уг зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан нээж үг хэлж,“Монгол Улсын торгон хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж буй хилийн цэргийн албан хаагчид хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж байгаад баярлаж талархсанаа илэрхийлж, хилчдээс гадна хилийн зурвасын ойр орчимд амьдарч байгаа малчин ард иргэд хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хамгаалан ажилладгийг онцоллоо. Энэ жил хур бороо багатай, өвс ургамал муу учраас өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай байна. Иймд хилийн зурваст отроор өвөлжих  малчдыг хөөхгүй байх, хилчдийн зүгээс малчдад оторлох боломжийг олгон дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.”  

Тус зөвлөгөөнөөр аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулан дүгнэснээс гадна хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн  2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Түүнчлэн аймгийн хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн зарим бүрэлдэхүүнийг шинэчлэн томилов.

700Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2022 онд хийж хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 4, Засаг даргын Тамгын газрын чиглэлээр хийх ажил 7, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 50.1.5.-д “Хилийн аймаг, сумдын төсөвт улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгах” гэсэн заалтын дагуу хилийн цэргийн 0165 дугаар ангид 6, хилийн цэргийн 0285 дугаар ангид 4 ажил нийт 21 ажил төлөвлөгдсөнөөс бүрэн биелсэн 16, хагас биелсэн 1, төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан биелээгүй 4 ажил, төлөвлөгөөний биелэлт 78.5 хувьтай хэрэгжсэн байна.

Мөн энэ үеэр хилчдийн бэлтгэл, ур чадварыг харуулсан гардан тулааны үзүүлбэрийг зөвлөлийн гишүүдэд үзүүлж сонирхуулахаас гадна Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүдийн дунд буудлагын тэмцээнийг зохион байгууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.