Хоёр төрд НҮҮР АЛДАХГҮЙ яваа Ц.Даваацэрэн ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ компанид ЯАХ ГЭЖ ирсэн бэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-25

АН-ын ахмад зүтгэлтнүүдийн зарим нь гудамжинд ЛААЗ ӨШИГЛӨЖ явахад зарим нь АРДЫН НАМД дагаар орчихсон, албан тушаал “өв залгамжлаад” гэдэс цатгалан, толгой гэдгэр яваа. Тэдний гол төлөөлөгч нь “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.ДАВААЦЭРЭН юм.  Хоёр нийгмийн нүүр үзэж аж төрж буй тэрбээр 21-р зуунд ХОЁР НАМ СЭЛГЭН хос морьтой галигуулж явна. Ерөнхийлөгч асан Ц.ЭЛБЭГДОРЖИЙН хаялагаар “ЭРДЭНЭТ” үйлдвэрийг удирдаж байсан ч гарман дээр морио сольж “ААВЫН ХААЛГА” татах дөхсөн азгүй нэгэн. “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөнөөс Оффшор данс руу шилжүүлсэн хэргээр шалгагдаж байсан бараан түүхтэй, “бүдүүн дарга” нарын нэг.

Улаанбаатарыг УТААНААС САЛГАХ цор ганц үйлдвэр хэмээн олон түмэнд гайхагдсан “ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” компанийн гүйцэтгэх захирлын “амтат бялууг” ардын намынхнаас хүтрээд амжсан Ц.Даваацэрэн захирлыг 2022 оны өвлийн “хүндхэн даваа” хүлээж буй. Энэ жилээс Налайх дүүрэгт САЙЖРУУЛСАН ТҮЛШ хэрэглэхээр болсон. Гэтэл ямар ч бэлтгэл, анхааруулгагүйгээр айлуудад хүчээр түлш түлүүлснээс үүдэж ХЭД ХЭДЭН ХҮН НАС БАРЧИХЛАА. Үүний хариуцлагыг  “МАНАН”-ийн гол төлөөлөгч Даваацэрэн захирал хүлээх юм. Учир нь түлштэй холбоотой бүх гомдол санал, эрсдэл ТАТАН ТОЛГОЙ ТҮЛШ компанитай зайлшгүй холбогдоно.

АН-ыг өнгөтэй өөдтэй явахад нь түшиж инженер мэргэжлээр их сургууль дүүргэж, Бор-Өндөрийн уурхайд засварчнаар ажлын гараагаа эхлэн, дэвшсээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэт” зэрэг МӨНГӨТЭЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ “базаж явсан” тэрбээр одоо МАН-д хүчин зүтгэж яваа нь анхаарал татаж байна. Төрд хангалттай удаан ажиллаж, түрийвчээ түнтийлгэж, халаасаа зузаатгасан түүнд цадах сэтгэл, ханах ухаан байна уу? Уг нь түүний насны хүмүүс залуучууддаа боломж олгоод “тэтгэвэртээ суучихаад” алсаас бодлогод оролцож, ашиг хүртээд суувал илүү тохиромжтой баймаар. Гэвч эрх баригчын хана хэрэм хатуу бодлогыг хага цохиж “МӨНГӨН ДЭЭР СУУЖ”  сууж буй түүний ард Ерөнхийлөгч асан Ц.ЭЛБЭГДОРЖ тэргүүтэй нөлөө бүхий улстөрчид байдаг гэлцэх.

Хоёр төрийн бодого дамжиж хал үзэж, халуун чулуу “долоосон” түүнээс олон хүний “АМЬ НЭХЭХ” шаардлага үүсэж ч мэдэх!! “Эрдэнэт”-ийг самарч, эрүүгийн хариуцлага хүлээх шахсан түүнээс МАН-ынхан адаг сүүлд нь “ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ийг тараачихсан, татан буулгачихсан хэрэг тохох вий!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.