Өнөө шөнө нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
Үйл явдал
/
2022-10-25

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө уулаараа ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө  хүйтэрч 1-3 градус дулаан байна

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.103.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.