У.ХҮРЭЛСҮХ: Хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана
Үйл явдал
/
2022-10-26
Монгол улсын их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах эдийн засгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал -Мал аж ахуй” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганыг нээж Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Буянт мал сүрэг бол манай улсын үнэт эрдэнэ, үндэстний баялаг юмаа. Мал аж ахуй бол олон жилийн турш нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралын үндэс, улс орны хөгжил дэвшлийн суурь. Манай улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын үнэт бодлого болж ирсэн уламжлалт салбар төдийгүй Монгол улсын эдийн засгийн 2дох том салбар юм аа. Хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 хувийг малчид эзэлж байна. Малын тоо толгой эрс өсөж малчдын орлого, амьжиргаа, нийгмийн хамгааллын асуудал тодорхой хэмжээнд сайжирч байгаа хэдий ч малчид мал аж ахуйн салбарынханд олон саад бэрхшээлүүд тулгарч байна.

Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг гадаадаас авдаг бөгөөд 2021 онд 1 тэрбум америк доллартой тэнцэхүйц хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортоор их орондоо авсан байна. Монгол улсын ерөнхийлөгч ирэх 5 жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлж, малын ашиг шимд анхаарч эрчимжсэн газар тариалан мал аж ахуйг хослуулан хөгжүүлж ард иргэдийн өргөн хэрэглээний 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ Монгол улс бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна.

Хөрс Хүнс Хүн 3 хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүн эрүүл байна. Энэ логикийг бид хэзээ ч мартаж болохгүй бид хөрсөө хамгаалахын тулд олон ажил хийх хэрэгтэй. Хөрс бол Монгол улсын тусгаар тогтнол. Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдана гэсэн үг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.