Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох баг бүрэлдэхүүн дүүргийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж байна
Үйл явдал
/
2022-10-26
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох баг бүрэлдэхүүн дүүргийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж байна. Энэ хүрээнд өнөөдөр 8,16 дугаар хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгасан. Тус хороодод
  1. 3м өргөнтэй явган зам, тохижилт ногоон байгууламж
  2. Авто замын цогц ажлууд хийгдэж байна.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
"Бид иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа. Гэхдээ зарим талдаа хүндрэл үүсч байна. Тухайлбал явган замын 1.5м норм стандартаас болж аж ахуйн нэгжүүд илүү өргөн хийх боломжтой замаа зураг, стандартад заасны дагуу хийхэд хүндрэл үүсч байгаа юм. Тиймээс уг асуудлыг холбогдох шатны удирдлагуудад хөндөж боломжтой газраа 3м өргөн зам хийхээс эхлээд хийж буй ажлуудаа илүү чанартай, үр дүнтэй болгоно" гэлээ.
Тохижилт, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй компаниудын зүгээс ч иргэдэд хэрэгтэй ажил хийж буй учраас тодорхой стандарт нь өөрчлөгдсөн тохиолдолд хийхэд ямар нэг саад бэрхшээлгүй байхгүй гэдгээ илэрхийлсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.