“Манай хороо-Миний гудамж” аянд ногоон байгууламж болзолт уралдааны шилдгээр Баянзүрх дүүргийн дараах эрхмүүд тодорлоо
Үйл явдал
/
2022-10-26
Нийслэлийн өдрийг тохиолдуулан НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” болзолт уралдаан, “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг жил бүр шалгаруулдаг.
“Манай хороо-Миний гудамж” аянд ногоон байгууламж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн үзүүлэлтийг гол шалгуур болгодог бөгөөд энэхүү болзолт уралдааны шилдгээр Баянзүрх дүүргийн дараах эрхмүүд тодорлоо.
Хог тээвэрлэлтийн шилдэг компани номинацид:
• Нийтлэг үйлчилгээний газар хоёр – Дэд байр
• Нийтлэг үйлчилгээний газар нэг – тусгай байр
• Нийтлэг үйлчилгээний газар дөрөв – тусгай байр
Шилдэг СӨХ номинацид:
• Олимп хотхон СӨХ, 26 дугаар хороо – тусгай байр
Шилдэг орон сууцны контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төв номинацид:
• Булнайн ар - тусгай байр
Шилдэг өрх номинацид:
• 37 дугаар хороо У.Мижиддоржийн гэр бүл – Дэд байр
• 20 дугаар хороо Б.Бат-Өршөөлийн гэр бүл – тусгай байр
Хэсгийн ахлагч нарын шилдэг баг номинацид:
• 16 дугаар хороо – тусгай байр
Шилдэг хороо номинацид:
• 27 дугаар хороо – тусгай байр
Шилдэг хороо /гэр хороо/ номинацид:
• 24 дүгээр хороо – Тэргүүн байр
Шилдэг хороо /орон сууц/ номинацид:
• 16 дугаар хороо – Дэд байр
Шилдэг хэсгийн ахлагчийн баг шалгаруулах болзолт уралдаанд:
• 4 дүгээр хороо – Дэд байрт шалгарлаа.
Тус уралдааныг дүгнэх ажлын хэсэг хороо, дүүрэг, аж ахуйн нэгжүүдэд ажиллаж 140 гаруй шалгуур үзүүлэлтээр дүнгээ гаргадаг. Энэхүү уралдаан шалгаруулалт болон аяны хүрээнд хороо, дүүрэг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жил бүр сайжирч байгааг зохион байгуулагчдийн зүгээс хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.21.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.