Чингэлтэй дүүргээс шилдэгүүд тодорлоо
Үйл явдал
/
2022-10-26
Жил болгон НЗДТГ-аас зохион байгуулдаг хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан болон “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг тодруулдаг билээ. Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргээс иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хороодоор шалгарсан эрхмүүдийг танилцуулж байна.
НИЙСЛЭЛИЙН 2022 ОНЫ “ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ШИЛДЭГ БАГ” НОМИНАЦИД:
-Тусгай байранд: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо
НИЙСЛЭЛИЙН 2022 ОНЫ "ШИЛДЭГ ХОРОО" НОМИНАЦИД:
-Гутгаар байранд: Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо
-Тусгай байранд: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ХОГ ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААР НОМИНАЦИД:
-Тэргүүн байранд “Чингэлтэй тохижилт үйлчилгээний компани” ХХК
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН НОМИНАЦИД:
-Тусгай байранд: Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо “40-ын анхдагч” СӨХ тус тус шалгарлаа.
Тус уралдааныг дүгнэх ажлын хэсэг шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахдаа 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гаргажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.