Баянзүрх дүүрэгт хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр
Үйл явдал
/
2022-10-27
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Тус хороонд
1. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар улсын төсвөөр 4.7км авто зам, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн цогц бүтээн байгуулалт
2. Соёмботой хөшөөний тохижилт
3. Иргэндээ ээлтэй тохижилтын хүрээнд сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, унадаг дугуйн зам
4. Авто замын гэх мэт ажлууд хийгдэж байна. Энэ үеэр 2015 оноос хойш хийгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл зогсонги байгаа зарим ажлуудыг дүүргийн удирдлагуудад танилцуулсан. Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
“Зогссон ажлуудыг үргэлжлүүлж, хийж буй ажлуудаа үр дүнтэй болгохын тулд бид хичээж ажиллаж байгаа. Тохижилт, бүтээн байгуулалтын ажил болгон иргэдийн амьдрах, аюулгүй орчинд чиглэж байгаа учраас гүйцэтгэгч компаниуд ажлаа хийхдээ хичээж, сэтгэл гаргаж ажиллахыг хүсье. Мөн иргэд ч гэсэн шаардлагатай хяналт тавьж, эргэх холбоотой ажиллах хэрэгтэй” гэсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.