ХУД-ын ИТХ-ын Төлөөлөгч, 21 дүгээр хорооны Засаг дарга Б.БАЙГАЛМАА: Шинэ өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орно
Үйл явдал
/
2022-10-27
ИТХ-ын Төлөөлөгч, 21 дүгээр хорооны Засаг дарга Б.БАЙГАЛМАА:
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороололд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 220м хатуу хучилттай шинэ автозам ашиглалтад орж, явган хүний замтай 50 гаруй авто машины зогсоолтой, ус зайлуулах шугам болон ган туузан хашлагатай, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилттой тус замыг Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ гүйцэтгэж, ашиглалтад оруулсан.
Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газраас Буянт-Ухаа 2 хороолол хүртэлх 800м урт авто зам ашиглалтад орж иргэдэд ээлтэй орчин бий болголоо. Үүнээс гадна дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант Эко хотхоны дунд сагсны шийдтэй тоглоомын талбайг ашиглалтад орсон.
Тун удахгүй манай 21 дүгээр хороонд нийслэлд жишиг ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН шинэ барилга энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орж, хорооны иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг ойроос авах нөхцөл бүрдэж байгаад баяртай байна.
“Хан-Уул Эко дүүргийн нээлттэй бямба гараг” үргэлжилж байна...
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.