Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа
Үйл явдал
/
2022-10-27
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээндээ хэрэгжүүлж буй Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа.
 
Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 оны 04 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд 10 сая тоннын хүчин чадал бүхий эхний блокийг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна.
Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9 дүгээр давхаргуудыг олборлох боломж бүрдэх бөгөөд жилд дунджаар 290.4 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.