Баянзүрх дүүргийн хэмжээнд #ДЭМЖЬЕ ажлын хүрээнд 15 байршилд 3х3 сагсан бөмбөг, цогц тохижилттой талбай хийгдэж байгаа
Үйл явдал
/
2022-10-27
Баянзүрх дүүргийн хэмжээнд #ДЭМЖЬЕ ажлын хүрээнд хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 15 байршилд 3х3 сагсан бөмбөг, цогц тохижилттой талбай хийгдэж байгаа.
 
Гэвч тохижилт хийгдээд дууссаны дараа тухайн талбайг түгжих, сагсны шийдийг нь аваад явдаг учраас цаг заваа өнгөрүүлэх боломжгүй болдог талаар санал хүсэлтийг хүүхэд залуус, эцэг эхчүүдээс ирүүлж байна.
Тиймээс Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс Хорооны Засаг дарга, мэргэжлийн алба хэлтэст хүүхэд, залуучуудад зориулагдаж хийсэн талбайн цэвэр цэмцгэр, нээлттэй байдалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.