Булган аймаг: “Нутгийн захиргааны байгууллагын удирдлага, зохицуулалт” сэдэвт сургалт боллоо
Үйл явдал
/
2022-10-27
Засгийн газрын Хэрэг эрхлэг газар, Удирдлагын академиас сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт “Нутгийн захиргааны байгууллагын удирдлага, зохицуулалт” сэдэвт 3 өдрийн сургалтыг Аймгийн ЗДТГ-т зохион байгуулагдаж байна. Уг сургалтаар Төрийн албаны сургалтын бодлого, тогтолцоо, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх арга зүй, төрийн байгууллагад стратегийн төлөвлөлтийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, стратегийн төлөвлөгөө боловсруулах арга зүй зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна.
Мөн аймгийн Засаг даргын санаачлаагаар хэрэгжиж байгаа “Англи хэлээр хамтдаа хөгжье” аяны нээлтийн ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд сумын ЗДТГ-ын дарга нар, агентлагийн удирдлагууд, сургуулийн захирал, эрхлэгч, англи хэлний багш нар оролцлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.