Улсын төсвөөс Булган аймагт 500 сая төгрөгийн 13 нэр төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэглэлийг хүлээлгэн өгөв
Үйл явдал
/
2022-10-27
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлагдсан Засаг даргын Шинэ хөгжлийн зам мөрийн хөтөлбөр,Эрүүл мэнд аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чирэгдэл, бэрхшээлийг арилгах, Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТөвүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулж 2 дахь шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах зорилго тавьж ажиллаж байна.
Аймгийн ЗДТГын мэргэжлийн хэлтсүүд, салбарын агeнтлагийн хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийн дагуу нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэглэлээр хангах жагсаалт хүсэлтийг 2021 онд ЭМЯ, Сангийн Яаманд хүргүүлж, Салбарын сайд яамны албаны баг ажиллах үeд хүсэлтээ тавих зэрэг олон талын хүчин чармайлтын үр дүнд 2022 онд Булган аймгийн эрүүл мэндийн салбарт улсын төсвийн 500 сая төгрөгийн 13 нэр төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэглэлийг Аймгийн Засаг дарга, салбарын ажилтнууд хүлээн авч байна.
Тоног төхөөрөмжүүд:
1. #Гематологийн_анализатор буюу цусны шинжилгээний аппарат-10ш /Баяннуур, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр, Цоожэд ӨЭМТ-д/
2. #Биохимийн_анализатор-8ш /Баян-Агт, Баяннуур, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Хангал, Сэлэнгэ сумдад/
3. #Зөөврийн_эхо аппарат-3ш /Хишиг-Өндөр, Орхон сум, Хялганат тосгонд/
4.#Зайнаас_оношлох_мобайл_тоног_төхөөрөмж-6ш /Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон, Сэлэнгэ, Баян-Агт, Сайхан сумдад/
5. #Центрифуг-1ш /Аймгийн НЭ-т/
6. #Нярайн_монитор - 2ш /Аймгийн НЭ-т/
7. #Өвчтөний_хяналтын_монитор-1ш /Бүрэгхангай суманд/
8. #Биллиметр-2ш /АНЭ, Рашаант сумын ЭМТ-д/
10. #Искра_аппарат-2ш /Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баяннуур суманд/
11. #Нярайн_фото_эмчилгээний_аппарат-2ш /Аймгийн НЭ, Рашаант суманд/
12. #Мэс_заслын_таазны_гэрэл-2ш /Аймгийн НЭ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасаг, Хутаг-Өндөр суманд/
13. #Арьс_нөхөгч_дерматон- 1ш /Аймгийн Нэгдсэн эмнэлэгт/ зэргийг хүлээлгэн өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.228.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.