Өмнөговь:Цэгцтэй гэр хороолол хөтөлбөрийн хүрээнд ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ үзэсгэлэн болж байна.
Үйл явдал
/
2022-10-27
Өмнөговь аймгийн ИТХ-ын 2022 оны 12-р сард баталсан Аймгийн засаг даргын үйл ажиллагааны НУТГИЙН ХИШИГ хөтөлбөрт заасан гэр хорооллын хөгжлийн зорилтуудыг хангахаар ЦЭГТЭЙ ГЭР ХОРООЛОЛ хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ.
ЦЭГТЭЙ ГЭР ХОРООЛОЛ хөтөлбөрт орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, инженерийн дэд бүтцийг хүртээмжтэй болгох, уламжлалт бус халаалтын технологийг нэвтрүүлэх, пассив хорооллыг төлөвлөж хэрэгжүүлэх, ариун цэврийн байгууламж /жорлон/ шинэчилэх, хамтын орон зай, ногоон байгууламж бий болгох, иргэдийн хашаандаа тухтай амьдрахад бүх талын хамтын оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний ажлууд тусгагдсан.
ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ энэ удаагийн үзэсгэлэнд гэр хорооллын хөгжлийн бодлого, шийдэл гарган ажилладаг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн 50 гаруй хуулийн этгээд оролцож, иргэдэд мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.117.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.