Төв аймаг:“Тогтвортой хөгжлийн зорилт-эх нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” аймгийн зөвлөгөөнийг амжилтай зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-27
“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030”, “Алсын хараа-2050”, “Эрүүл эхээс Эрүүл хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийн зорилтот түвшинд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, салбарын бодлого, цаашдын үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлэх чиглэлийг тодорхойлох, нотолгоонд суурилсан чанартай тусламж үйлчилгээ үзүүлж эх, нярайн эндэгдлийг бууруулахад анхаарах асуудлын хүрээнд зохион байгуулж буй уг зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, эрүүл мэндийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, хүүхэд эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, эх баригч, нярайн сувилагч, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эх, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан их эмч, эх баригч нар оролцож байна.
Энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа Эрдэнэ сумын ЭМТ-ийн эх баригч Т.Дүүрэнжаргалыг аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”-аар, Сүмбэр сумын ЭМТ-ийн эх баригч Л.Дарьбадам, НЭ-ийн төрөх тасгийн эх баригч Х.Янжин, Ц.Хандсүрэн нарыг аймгийн Засаг даргын “Хүндэт жуух”-аар шагнасан бол эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтийг хангасан Мөнгөнморьт, Бүрэн, Сүмбэр, Сэргэлэн, Жаргалант, Батсүмбэр, Баянцагаан, Аргалант, Борнуур, Өндөрширээт, Баянчандмань, Баянхангай, Баян-Өнжүүл сумын Эрүүл мэндийн төвд “Магадлан итгэмжлэл”-ийн “Батламж” гардууллаа. Зөвлөгөөн 1, 2 дугаар салбар хуралдаан, нэгдсэн хуралдаан гэсэн зохион байгуулалттайгаар өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.