Баян-Өлгий:Төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх 31 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа
Үйл явдал
/
2022-10-27

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах, гүйцэтгэх албан тушаалын 27 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Бүртгэлийн хугацааг https://hh.csc.gov.mn/  цахим хаягаас харна уу.

(Баримт бичгийн бүрэн гүйцэт, үнэн зөв байдлыг бүртгүүлэгч хариуцна)

Цахимаар бүртгүүлэх баримт бичиг:

–     Төрийн албан хаагчийн анкет; (шууд бөглөнө)

–     Иргэний үнэмлэхийн хуулбар; (хуулбарыг хавсаргана)

–     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; (1 PDF файл болгож хавсаргана)

–     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; (1 PDF файл болгож хавсаргана)

–     Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа; (1 PDF файл болгож хавсаргана)

–    “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; (анкет хэсэгт татаж оруулна)

–     Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. (хуулбарыг хавсаргана)

–     Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас /e-mongolia системээс татан авах/; (хуулбарыг хавсаргана.)

–     Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;  

–     Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар; (хуулбарыг хавсаргана)

–     Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; (1-3 PDF файл болгож хавсаргана)

–     Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia системээс татан авах/. (хуулбарыг хавсаргана)

Шалгалт: 2022 оны 11 дүгээр сарын 03, 14, 15, 21 -ний өдрүүдэд хуваарийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газарт болно.700700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.