Зөвлөх үйлчилгээний тухай урилга
Үйл явдал
/
2022-10-18

Зөвлөх үйлчилгээний нэр: “Эвдэрсэн газрыг ургамалжуулах, Техникийн ерөнхий шаардлага MNS 5918:2008” стандартыг шинэчлэн боловсруулах

Санхүүжилтийн эх үүсвэр: Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Төсөв 5.000.000 /таван сая/ төгрөг.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Эвдэрсэн газрыг ургамалжуулах, Техникийн ерөнхий шаардлага MNS 5918:2008 стандартыг шинэчлэн боловсруулах” ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах гэж байгаа тул Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй  этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

            Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх багт тавигдах шаардлага:

 

Зөвлөх баг нь ургамлын ангилал зүй, ургамалжилтын судалгаа хийдэг ургамал судлалаар мэргэшсэн, ижил төстэй төслүүдэд ажиллаж байсан туршлага бүхий 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй  байна. 

1. Зөвлөх баг нь ургамал, ургамалжилтын судалгаа хийдэг ургамал судлалаар мэргэшсэн, ижил төстэй төслүүдэд ажиллаж байсан туршлага бүхий 2-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй  байна.     

2. Багийн ахлагч нь ургамлын нөөц, ангилал зүйгээр мэргэшсэн докторын зэрэгтэй байх; 

3. Багийн гишүүд нь ижил төстэй төслүүдэд ажиллаж байсан туршлагатай тарималжуулалтаар мэргэшсэн байх;  

           4. Стандарт боловсруулах ажлыг хүлээгдэж буй үр дүнд нийцүүлэн тогтоосон хугацаанд гүйцэтгэн, захиалагч байгууллагад хүлээлгэн өгнө.  

 

Сонирхсон тал саналаа 2022 оны 10 сарын 21-ний 14 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. 

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний  гудамж 5/2 Засгийн газрын 2 дугаар байр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар 207 тоот. Утас: 51-266426

 

Ажлын даалгаврыг хавсаргав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.237.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.