Ажилтнуудаа сонссон намрын зөвлөгөөн
Үйл явдал
/
2022-10-27
Компанийн удирдлагууд бүх ажилтнуудтайгаа жилд 2 удаа уулзаж мэдээлэл солилцож, тэднийхээ санал хүсэлтийг сонсож, нээлттэй ярилцаж байх зорилгоор хавар, намрын улиралд бүх ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулах болсон. Өнгөрөгч 5-р сард хаврын зөвлөгөөнөө хийсэн бол өнөөдөр намрын зөвлөгөөнөө зохион байгууллаа.
Намрын зөвлөгөөний эхэнд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн нөхцөл байдал цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар танилцуулав. Дараа нь ажилтнуудынхаа асуулт, санал хүсэлтийг хүлээн авч хариулт өглөө.
Хаврын зөвлөгөөнөөр ажилтнуудын саналын дийлэнх хувийг цалин хөлс, шинэчлэгдсэн хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал эзэлж байсан. Харин намрын зөвлөгөөнөөр ажилтнууд нүүрсний үнээс үүссэн алдагдал, санхүүгийн хүндрэл, урт болон богино хугацаат өр төлбөр, хөрөнгө оруулалт зэрэг компанийнхаа өмнө тулгамдаж буй асуудлуудыг холбогдох дээд шатны байгууллагуудаар шийдвэрлүүлэхийн төлөө хамтдаа хичээе, удирдлагуудаа дэмжье гэсэн санал хүсэлт, байр суурьтай байв.
Нийт 30 гаруй ажилтан хэсэг нэгж, бригад хамт олноо төлөөлөн 70 орчим асуулт, санал хүсэлт илэрхийлж хариулт авлаа.
Компанийн удирдлагууд уурхайчдынхаа ажил хэрэгч санал, зөвлөгөөг ажилдаа тусгаж ажиллахаа илэрхийлснээр намрын зөвлөгөөн өндөрлөлөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.77.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.