Хан-уул дүүргийн 16 настанууд иргэний үнэмлэхээ гардан авч, андгай өргөлөө
Үйл явдал
/
2022-05-31
 

Иргэний андгай өргөх ёслолын зорилго нь Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудад эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хууль, ёс заншилаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархдаг, шудрага хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэхэд оршдог.

Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 5 ахь жилдээ зохион байгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн нээж үг хэллээ.

Иргэний үнэмэхээ гардсан залуучууд “Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би Мөнх хөх тэнгэрийн дор, Мөнхөд дэгжих эх орныхоо төлөө Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн, Өвөг дээдсийн өндөр цадигтай, Өнөд мандах Монголынхоо төлөө Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж Дэлхийн энгээр Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа Ард түмэндээ андгайлж байна” хэмээн андгай уншлаа.Дүүргийн хэмжээнд 2666 хүүхэд 16 нас хүрч байгаагаас тэдний төлөөлөл 80 залуучууд өнөөдөр иргэний үнэмлэхээ гардан авлаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.