“ДАРТС ”-ын тэмцээн зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-10-13

Өнөөдөр /2022.10.12/ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “Эрчис фильм”-тэй хамтран “New STAR” Дартсын клубийн байранд нийт ажилтнуудынхаа дунд “Дартс”-ын тэмцээн зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний зорилго нь ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, Дартсын спортын идэвх сонирхлыг өрнүүлэх, биеийн тамир спортыг сурталчилж, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Түүнчлэн тус тэмцээнд амжилттай оролцсон багуудыг байр эзлүүлж, шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогчийг шалгаруулж медаль, мөнгөн шагналаар шагнах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.