Өнөөдөр дүүргийн иргэдийг Засаг даргын тамгын газрын хуралдааны танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга Н.Баярмөнх “Нэг ч гэсэн хүн асуудлаа шийдүүлээд гараасай гэж бид иргэдтэйгээ байнга уулздаг” гээд Улиастайн аманд шинэ төлөвлөлт хийж, гэр хорооллын ирээдүйн хөгжлийг харуулах жишиг хороог бий болгох, түгжрэлийг бууруулах, хороодыг холбосон авто зам тавих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа товч танилцуулсан юм.
Түүнчлэн дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Г.Жаргалсайхан, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч дарга Б.Батбаяр, Засаг даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Даваасамбуу, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Г.Мөнхбаатар нар оролцож, иргэдийн санал гомдлыг газар дээр нь шийдвэрлэн зөвлөгөө мэдээлэл өглөө.
Иргэдийн зүгээс өөрсдийг нь хүлээн авч, дүүрэг, орон нутгаас шийдвэрлэх боломжтой асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм. Харин энэ удаагийн уулзалтаар хамгийн их хөндөгдсөн асуудал бол дахин төлөвлөлтөөс үүдэн учирч буй хүндрэлүүд байлаа. Үүний дагуу дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх ойрын хугацаанд хариуцсан албан тушаалтан, холбогдох аж ахуй нэгж, иргэдийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.
-
12 цаг 34 мин
-
13 цаг 39 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18