Баянзүрх дүүргийн 100-аас дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2022-01-29

Энэ үеэр 102 настай Р.Риймаа гуай “Хөдөлгөөн хүнд их тустай юм байна. Би залуу наснаасаа эхлэн зүгээр суудаггүй байсан. Одоо ч гүйж л байна” гэсэн бол 103 настай Н.Нордов гуайн охин 76 настай Т.Энхтуяа “Ээжийн минь үс миний буурал үсний хажууд тас хар. Би их гайхдаг юм. Бага насаа Хөвсгөлд өнгөрүүлсэн болохоор тийм юм болов уу гэж боддог” хэмээн сонирхуулж байлаа 
Монгол Улсын Ерөнхийлөгч Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалын дагуу энэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.