“ХОГГҮЙ ОРЧИН” аянд нэгдэцгээе
Үйл явдал
/
2022-01-31

Уг ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбай, гуу жалганд ил задгай үүссэн хогийн цэгийг цэвэрлэх, айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, гудамж талбайд хуримтлагдсан хог хаягдал болон цас мөсийг цэвэрлүүлэх, ачиж тээвэрлэх, хог хаягдлын байгууллагуудын хог тээвэрлэлтийг эрчимжүүлэн, хог хаягдлыг бууруулах юм

.Цаашид дүүргийн нутаг дэвсгэр дэх хур хогноос салж, улмаар хог хаягдлын менежментийг нэвтрүүлж, хогийг ангилж ялгах, иргэдийн ухамсрыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарах юм.Иймд иргэн та Баянзүрх дүүргээс хэрэгжүүлж буй “ХОГГҮЙ ОРЧИН” аянд нэгдэж өөрийн амьдарч, ажиллаж буй газраа цэвэрлээрэй. Бид хамтдаа хүчтэй!
#хоггүй_орчин_баянзүрх
#ХАМТДАА_ХҮЧТЭЙ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.