Ахмадууддаа үндэсний хөгжмийн иж бүрэн аппаратур өглөө
Үйл явдал
/
2022-02-01

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ахмадын зөвлөлтэй хамтран хорооныхоо өндөр настай ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа оюуны хөрөнгө оруулалт хийж, чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэхэд нь зориулж үндэсний хөгжмийн иж бүрэн хөгжим, аппаратурыг хүлээлгэн өгсөн юм.

Дүүрэг орон нутгаа хөгжүүлэхэд гар бие оролцон, хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн ахмадууддаа гарын бэлэг, идээ будаанаас илүү үндэсний урлаг, өв уламжлалаа үр ачдаа түгээхэд ихээхэн тус дэм болно гэж настнууд маань ихэд баярлаж байлаа.Мөн 17 дугаар хорооны зүгээс сар шинийн баяраар ахмад буурлуудтайгаа цахимаар золгож, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.3.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.