Булган аймгийн засаг даргын Орлогч Д.Жаргалсайханаар ахлуулсан төлөөлөгчид уламжлалт харилцаат Буриад улсын Закамень аймагт айлчлаад ирлээ
Үйл явдал
/
2022-06-18

Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайханаар ахлуулсан төлөөлөгчид уламжлалт харилцаат Буриад улсын Закамень аймагт айлчлаад ирлээ. Закамень аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, аймгийн Засаг даргын мэндчилгээг уламжилсанаас гадна тус аймаг болоод зарим сумдын төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллалаа.
Албан уулзалтын үеэр өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан нийгэм, соёл, боловсролын хамтын ажиллагаанаас гадна эдийн засгийн үр өгөөж бүхий хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх тухай санал солилцлоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.