Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын зөвлөгөөн болж байна
Үйл явдал
/
2022-06-04
Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөнөөр Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн байдал, БХБЯ-наас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, аймгийн барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй, материал үйлдвэрлэлийн чиглэлээр тулгарч буй асуудал, шийдэх арга замуудын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж байна. Тодруулбал, барилгын салбарын цахим шилжилт, барилгын материалын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хамтын оролцоог хангасан байгаль орчинд ээлтэй газар зохион байгуулалт болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хот байгуулалтад анхаарах асуудлууд, газар хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийг зохистой ашиглах, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр баримталж буй бодлого, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй инженерийн дэд бүтцийн төсөл арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ.
Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын дарга А.Энхманлай, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, ББЗХХ-н ахлах инженер Н.Долгорсүрэн болон аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн барилгачдын нэгдсэн холбоо болон нутгийн төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.234.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.