МЭНДЧИЛГЭЭ
Үйл явдал
/
2022-09-02
Өнөөдөр 9 дүгээр сарын 1
Ирээдүй хойч үеийнхээ мэдлэг боловсролын төлөө цаг наргүй сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч танд, эрдмийн оргил өөд тэмүүлэн сургууль, багш, найз нартаа яаран ирсэн нийт суралцагч хүүхэд багачууддаа болон суралцах эх үйлсд хариуцлагатайгаар дэмжин тусладаг эцэг эхчүүд та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.
2022-2023 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөртэй холбогдуулан ерөнхий боловсролын 39, 50 дугаар сургууль, нийслэлийн 291, 292 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Сургууль, цэцэрлэг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой түүхийн шинэ хуудсыг нээх сэтгэл догдлом агшныг хуваалцсандаа туйлын их баяртай байна.
Алдрай бяцхан үрс, сэргэлэн цовоо залуус, эрдмийн их өргөөний эзэд багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж, өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе
Улсын Их хурлын гишүүн М.ОЮУНЧИМЭГ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.